Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хонконгт зорчих иргэдийн анхааралд!

Хонконгт олон сар үргэлжилж буй эсэргүүцлийн хөдөлгөөн хурцдаж, эрчимжих хандлагатай байгаа бөгөөд нэг хүн буудуулж хүнд шархдсан байна.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хонконгт зорчих иргэдийн анхааралд!
Хонконгт зорчих иргэдийн анхааралд!. Зураг: МҮОНРТ

Хонконгт олон сар үргэлжилж буй эсэргүүцлийн хөдөлгөөн хурцдаж, эрчимжих хандлагатай байгаа бөгөөд нэг хүн буудуулж хүнд шархдсан байна.

Хэвлэл болон олон нийтийн сүлжээгээр мэдээлснээр дараах газруудад эсэргүүцлийн жагсаал болох юм байна. Үүнд:

11 сарын 12-нд: 20:00 цагт “New Town Plaza, Shatin”
11 сарын 14-нд: “Edinburgh Place” болон “Hong Kong Stadium”
11 сарын 19-нд: “Hong Kong Stadium”
11 сарын 21-нд: 19:00 цагт “Yuen Long Station”

Иймд иргэд Та бүхэн Хонконгод зорчихдоо сонор сэрэмжтэй байх, дээр дурдсан газруудад зорчихгүй байхыг ГХЯ-ны Консулын газраас зөвлөж байна.

Хуваалцах