Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Хоногийн хугацаанд гурван хүүхэд зам тээврийн осолд өртжээ

Хоногийн хугацаанд гурван хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүд ихэвчлэн “Гэр-сургууль-цэцэрлэг” гэсэн маршрутаар замын хөдөлгөөнд оролцохдоо зам хөндлөн гарахдаа зорчих хэсгийн гарцтай гарамтай хэсгээр зам хөндлөн гарахгүй байх, асран хамгаалагчгүй хөдөлгөөнд оролцох,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоногийн хугацаанд гурван хүүхэд зам тээврийн осолд өртжээ
Хоногийн хугацаанд гурван хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Зураг: МҮОНРТ

Хоногийн хугацаанд гурван хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүд ихэвчлэн “Гэр-сургууль-цэцэрлэг” гэсэн маршрутаар замын хөдөлгөөнд оролцохдоо зам хөндлөн гарахдаа зорчих хэсгийн гарцтай гарамтай хэсгээр зам хөндлөн гарахгүй байх, асран хамгаалагчгүй хөдөлгөөнд оролцох, ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гүйх зэргээр зам тээврийн осолд ихээхэн өртөж хохирдог.

Түүнчлэн тээврийн хэрэгслийн жолооч нарын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрмийн мэдлэг дутмаг, мэдсэн ч зөрчдөг, дүрмээ биелүүлдэггүй, хэнэггүй, хариуцлагагүй, соёлгүй үйлдэл нь осол гарахад нөлөөлж байна.

Ялангуяа хавар, зун, намрын улиралд буюу дулааны улиралд хүүхдүүд гадуур зугаалах, унадаг дугуй, дугуйт тэшүүрээр замын ойролцоо тоглож яваад зам тээврийн осолд өртөх эрсдэл их байдаг.

Хуваалцах