Хонолулуд явган зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо гар утсаа ашиглавал торгуулахаар боллоо
Америкийн хавай мужийн нийслэл Хонолулуд явган зорчигчид замын хөдөлгөөнд оролцож явахдаа өөрөөр хэлбэл, уулзвараар нэвтэрч, ногоон гэрэл цагаан шугамаар гарахдаа гар утас болон бусад ухаалаг төхөөрөмж ашиглахгүй байхыг хуульчлаад байна.
Мэдээллийн алба

Хэрэв энэ хуулийг зөрчвөл 99 долларын торгууль оногдуулахаар болсон байна. энэ хуулийн төслийг хотын захирагч санаачлан батлуулсан бөгөөд энэ 7 хоногоос хүчин төгөлдөр үйлчилж эхэлж байгаа юм байна. Явган зорчигчид энэ хуулийг зөрчвөл эхлээд 35 дараа нь 75 хувь 3 дахиа зөрчих юм бол 99 ам.доллараар торгуулах юм байна. Тус хотод гар утас, ухаалаг төхөөрөмжөндөө ухаан санаагаа төвлөрүүлж замын хөдөлгөөнд үл анхаарч явсанаас болж гарсан зам тээврийн осол хэргийн тоо сүүлийн үед эрс нэмэгдсэн учир ийм арга хэмжээ авахад хүрсэн байна.
Ер нь АНУ ын хэмжээнд явган зорчигчид автын осолд өртөж амиа алдах тохиолдол 2016 онд өмнөх оныхтой харьцуулахад 9 хувиар нэмэгдэж 5987 д хүрсэн нь 1990 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болж байна.