Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Хоол боловсруулах замын зарим эмгэгийн дуран ба дүрс оношилгоо" сэдэвт сургалт боллоо

Улсын гуравдугаар төв эмнэлэг Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын эмч, Хүндэт профессор Р.Пүрэвийн нэрэмжит “Дүрс оношилгооны лавлагаа төв” байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хоол боловсруулах замын зарим эмгэгийн дуран ба дүрс оношилгоо" сэдэвт сургалт боллоо
"Хоол боловсруулах замын зарим эмгэгийн дуран ба дүрс оношилгоо" сэдэвт сургалт боллоо. Зураг: МҮОНРТ

Улсын гуравдугаар төв эмнэлэг Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын эмч, Хүндэт профессор Р.Пүрэвийн нэрэмжит “Дүрс оношилгооны лавлагаа төв” байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан "Хоол боловсруулах замын зарим эмгэгийн дуран ба дүрс оношилгоо" сэдэвт 2 багц цагийн сургалтыг Монголын дурангийн нийгэмлэг, АШУҮИС-ийн дотрын тэнхим, Монголын Радиологийн нийгэмлэгтэй хамтран 2020 оны 11 дүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд тус эмнэлгийн хурлын танхимд зохион байгууллаа.

Тус сургалтад Улаанбаатар хотын 9 дүүрэг, Булган, Ховд, Дорнод, Сүхбаатар аймгуудын дүрс оношилгоо, дотор, зүрхний эмгэг судлал, зүрхний мэс заслын чиглэлийн 370 гаруй эмч мэргэжилтэн хамрагдсан. Сургалт семинарт нийт 27 эмнэлзүйн лекц тавьж, илтгэл хэлэлцүүлснээс “Ливерген” эмнэлгийн зөвлөх эмч, клиникийн профессор Б.Мэндбаярын “Нойр булчирхайн биосистем ба био-үйлдэл” сэдэвт илтгэл шилдэг илтгэлээр шалгарлаа.


Хуваалцах