Хоол хүнсээр дамжих өвчнөөс урьдчилан сэргийлье
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд аялж зугаалах, амралт, зугаалгаар явах, олноороо хооллох нь нэмэгддэг.
Мэдээллийн алба

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд аялж зугаалах, амралт, зугаалгаар явах, олноороо хооллох нь нэмэгддэг.
Энэ үед хоол хүнсийг буруу хадгалах, дутуу боловсруулах, бохир гараар хүнстэй харьцах зэрэг нь хоол хүнсээр дамжих өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Иймд дараах зөвлөмжийг мөрдөөрэй.
-Баталгаатай хүнс, хүнсний бүтээгдэхүүн сонгон хэрэглэх
-Хүнсийг зориулалтын нөхцөлд зөв хадгалах
-Хоол бэлтгэхийн өмнө болон хооллохын өмнө гараа савандаж сайтар угаах
-Мах, өндөг зэрэг хүнсийг бүрэн болгож хэрэглэх
-Буцалгасан эсвэл баталгаатай ундны ус хэрэглэхийг зөвлөж байна.
Эдгээр энгийн дадлыг хэвшүүлснээр өөрийгөө болон гэр бүлээ хоол хүнсээр дамжих өвчнөөс хамгаалах боломжтой.



















