Хоол үйлдвэрлэгчид сургалтад хамрагдлаа
Сургалтаар хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт эрүүл ахуйн зохистой дадал хэрхэн нэвтрүүлэх, энэ талаар мөрдөгдөж байгаа стандартуудыг аж ахуйн нэгж, байгууллагууд хэрхэн ашиглаж мөрдөх, хоол, хүнсний гаралтай халдвар, хордлогын өнөөгийн байдал, урьдчилан сэргийлэх арга замын талаар мэдлэг олголоо.
Мэдээллийн алба

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Хоол үйлдвэрлэлд эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлэх нь” сэдэвт цахим сургалт зохион байгууллаа. Сургалтад аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хяналт хариуцсан улсын 31 байцаагч оролцсон байна.
Сургалтаар хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт эрүүл ахуйн зохистой дадал хэрхэн нэвтрүүлэх, энэ талаар мөрдөгдөж байгаа стандартуудыг аж ахуйн нэгж, байгууллагууд хэрхэн ашиглаж мөрдөх, хоол, хүнсний гаралтай халдвар, хордлогын өнөөгийн байдал, урьдчилан сэргийлэх арга замын талаар мэдлэг олголоо.
Улсын байцаагчид авсан мэдлэг, мэдээллээ аймаг, орон нутгийнхаа хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад сургалт, зөвлөгөө өгөх, зөвлөн туслах үзүүлэх хэлбэрээр хүргэж хэвшүүлэх юм. Сургалтын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хяналтыг сайжруулах, танадалт судалгаа, хяналт шинжилгээг хэрхэн хийх талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгчээ.


















