Хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд мөрдөх зөвлөмж хүргүүллээ
Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн А/80 дугаартай тушаалын хавсралт “Шинэ коронавируст халдварын цар тахлын үед иргэнийг тусгаарлан ажиллах байрыг сонгох, бэлтгэл хангуулах удирдамж”-
Мэдээллийн алба

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн А/80 дугаартай тушаалын хавсралт “Шинэ коронавируст халдварын цар тахлын үед иргэнийг тусгаарлан ажиллах байрыг сонгох, бэлтгэл хангуулах удирдамж”-ийн дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Корпорайт хотел” ХХК-ий “Корпорайт 1”, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны харьяа Үйлдвэрлэл үйлчилгээний төвийн “Альфа” зочид буудлуудын хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд холбогдох улсын /ахлах/ байцаагч нар урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд мөрдөж ажиллах 14 заалт бүхий зөвлөмжийг хүргүүллээ.
Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар


















