Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хоолны фестивалийн үеэр буудалцаан болжээ

АНУ-ын Калифорни мужийн Гилрой хотод хоолны фестивалийн үеэр буудалцаан болж, гурван хүн амиа алдан, 15 хүн шархаджээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоолны фестивалийн үеэр буудалцаан болжээ
Хоолны фестивалийн үеэр буудалцаан болжээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Калифорни мужийн Гилрой хотод хоолны фестивалийн үеэр буудалцаан болж, гурван хүн амиа алдан, 15 хүн шархаджээ. Буудалцааны бичлэгийг цагдаагийн газрын “твиттер” хуудсанд байршуулсан байна.

Халдлага үйлдсэн этгээдийг цагдаа нар устгасан гэж мэдээлж байна. Сэжигтэн этгээд нь 20 орчим насны, цэргийн хувцастай хүн байжээ. Тэрээр хоолны фестивалийн цэг рүү шууд орж ирээд, ямар ч анхааруулга өгөлгүй гал нээсэн байна. Энэ үеэр хэдэн мянган хүн фестивалийг сонирхож байжээ.

Тэгвэл Америкийн зарим хэвлэлээр хоёр хүн халдлага үйлдсэн гэсэн мэдээлэл гарсан байна. Нэг этгээд нь хэргийн газраас зугтсан тул цагдаа нар фестивалийг тойрсон ойг самнаж эхэлжээ.

Хуваалцах