Хоолны хордлогод орсон нэг хүүхдийн бие тааруу байна
Улаанхус сумын цэцэрлэгийн 52 хүүхэд цусан суулга өвчнөөр өвдсөн тухай бид өмнө нь мэдээлж байсан. Нөхцөл байдал ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээллийн албаны дарга Ч.Уртнасан
Мэдээллийн алба

Улаанхус сумын цэцэрлэгийн 52 хүүхэд цусан суулга өвчнөөр өвдсөн тухай бид өмнө нь мэдээлж байсан. Нөхцөл байдал ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээллийн албаны дарга Ч.Уртнасан “Өнөөдрийн байдлаар 14 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаагаас нэг хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна. Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн нян судлалын шинжилгээний мэргэжилтнүүд хоолны үлдэцээс Sh.flexneri илрүүлсэн. Харин Мэргэжлийн хяналтын газрын лабораторит гадаад орчны шинжилгээ хийгдэж байгаа” гэлээ.


















