Хоолны хордлогоос сэргийлье
Халдварт өвчин судлалын үндэсний төвд 8, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт 7 өвчтөн хоолны хордлогын улмаас хэвтэн эмчлүүлж, Орхон аймагт 3 хүн гэрээр эмчлүүлж байна.
Мэдээллийн алба

Халдварт өвчин судлалын үндэсний төвд 8, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт 7 өвчтөн хоолны хордлогын улмаас хэвтэн эмчлүүлж, Орхон аймагт 3 хүн гэрээр эмчлүүлж байна.
Эдгээр хүмүүс нь Хөвсгөл аймгийн Хатгал сумаас худалдан авсан шилтэй загас идсэн өгүүлэмжтэй байгаа аж. ЭМЯ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ-өөс мэргэжлийн заавар зөвлөгөө өгч, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй цахим хурал хийж, эмчилгээний тусламжийн чиглэлээр мэргэжлийн эмч нар зөвлөгөө өглөө. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой, эмчилгээ хэвийн явагдаж байна.
Хэрэв загас идсэний дараа халуурах, бөөлжих, суулгах шинж тэмдэг илэрвэл харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандана уу.
Хоол, хүнс бэлтгэхдээ "Аюулгүй ажиллагааны 5 зарчим"-ыг мөрдөнө үү.



















