Хоолойны өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?
Аливаа өвчнийг өвдсөн хойно нь биш өмнө нь урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал. Энэ удаад та бүхэнд онцолж хоолой өвдөхөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөөг хүргэж байна.
Мэдээллийн алба

Аливаа өвчнийг өвдсөн хойно нь биш өмнө нь урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал. Энэ удаад та бүхэнд онцолж хоолой өвдөхөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөөг хүргэж байна.
Амьсгалахдаа хоолойгоороо биш хамраарааа амьсгалж байх хэрэгтэй.
Хоолойгоо угаагаагүй бохир гараар болон хатуу зүйлээр ухаж гэмтээхгүй байх.
Бохирдсон ба угаагаагүй гараар барьсан хоол хүнсийг амандаа хийх хэрэггүй. Их бохирдсон хоол хүнсийг хоолой бүрэн цэвэрлэж амждаггүй.
Хатуу хоолыг маш сайн зажилж залгих хэрэгтэй.
Хэт халуун юм залгих хэрэггүй.
Хэт хүйтэн зүйл гэнэт огцом залгих, хөлнөөсөө жиндэж даарахгүй байх нь чухал.
Машины агааржуулалт, гэрийн халаалтын хуурай агаар, утаа ургамал амьтны болон ахуйн тоос гэх мэт харшлын үед хоолой хатаж сэрвэгнэдэг тул түүнээс байнга сэргийлээрэй. Үүний тулд та орчноо байнга чийгшүүлж байх хэрэгтэй.


















