Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хоорондоо үл зохицох идээ ундаа

Бид өдөр тутмын идээ ундаандаа дан дангаар нь хэрэглэхэд хэвийн хэдий ч хамтад нь хэрэглэвэл "найруулсан хор" мэт биеийг хямраадаг хоол хүнсийг мэдэхгүйгээсээ болж хольж, хэрэглэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоорондоо үл зохицох идээ ундаа
Хоорондоо үл зохицох идээ ундаа. Зураг: МҮОНРТ

Бид өдөр тутмын идээ ундаандаа дан дангаар нь хэрэглэхэд хэвийн хэдий ч хамтад нь хэрэглэвэл "найруулсан хор" мэт биеийг хямраадаг хоол хүнсийг мэдэхгүйгээсээ болж хольж, хэрэглэж байна.

Тиймээс хүмүүсийн буруу хэрэглэх нь элбэг зарим хоол хүнсийг танилцуулъя.

• Хонины элгийг чинжүүтэй хамт идэж болохгүй.

• Сам хорхойг гахайн махтай хамт идэж болохгүй.

• Чанасан махны уурыг гаргалгүй идвэл харшилдаж хор болно.

• Түүхий махыг тараг тэргүүтэн цагаан идээ, архи мэтийн исгэлэн зүйл, гурил зэрэгтэй ойрхон байлгавал бие биедээ уур нь шингэх учир хэрэглэвэл хор болно.

• Загасны мах, сүү хоёр үл зохилдоно.

• Тахианы өндөг, загасны мах үл зохилдоно.

• Гүүний сүүг загасны махтай хамт идвээс бэтгэрнэ.

• Исгэлэн идээний зүйлийг түүхий сүүтэй хамт идэж болохгүй.

• Бүрэлдээгүй тараг, архи хоёр үл зохилдоно.

• Шинэ шар тос идсэний дараа хүйтэн ус ууж болохгүй.

• Шинэ шар тосыг хүрэл саванд удаан хадгалж болохгүй.

• Сүү, жимстэй үл зохилдоно.

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

Хуваалцах