Хордлогод орсон иргэдийн биеийн байдал сайжирч байна
Энэ сарын 20-нд Хөвсгөлд үйлдвэрлэсэн шошготой лаазалсан загас идээд халуурсан, бөөлжсөн, гүйлгэсэн, толгой өвдсөн гэсэн шинж тэмдэгтэй 2 ам бүлийн 8 хүн халдвартын эмнэлэгт үзүүлэн хоолны хордлого оноштойгоор хэвтэн эмчилгээнд орсон талаарх мэдээллийг бид өмнө нь хүргэсэн.
Мэдээллийн алба

Тандалт судалгаагаар Баянхонгор аймгийн Боловсрол Соёлын газрын 29 хүн 2017 оны 05.14-ны өдөр Хөвсгөл аймгийн 2 суманд 3 хоног туршлага солилцож явахдаа аймгийн төвийн Далай ээж хүнсний захаас лаазалсан загас худалдаж авсан. Буцах замдаа зарим хүмүүс нь Эрдэнэт болон УБ хотод амьдардаг хамаатан садан хүүхдүүддээ загаснаасаа өгсөн, түүнийг идсэн нийт 19 хүн УБ хотод 8, Эрдэнэтэд 4, Баянхонгорт 7 хүн хоолны хордлогот халдварын шинж тэмдэгтэй, тус тусын эмнэлэгт эмчлэгдэж байна.
МХЕГ, ХӨСҮТ аймгуудын ЭМГ, МХГ-тай хамтран ажиллаж, Хөвсгөл аймгийн МХЕГ-т мэдээлсний дагуу хяналт хийхэд Хөвсгөлийн цагаан загас гэж хувиараа гэртээ савалсан өөр загасыг аймагт ирж худалдаалсан байна. Одоогоор хүмүүсийн биеийн байдал сайжирч байна.