Хоригдлууд олноороо оргожээ
Эквадор улсад хоригдлууд шоронгоос оргосон хэрэг гарчээ. Тус улсын Дотоод хэргийн сайд Хосе Серраногийн мэдээлснээр, Кито хотын төвд байрлах шоронгийн нутаг дэвсгэрээс 55 хоригдол ар гэрийнхэнтэйгээ уулзалдах үеэр оргон зайлжээ.
Мэдээллийн алба

Эквадор улсад хоригдлууд шоронгоос оргосон хэрэг гарчээ.
Тус улсын Дотоод хэргийн сайд Хосе Серраногийн мэдээлснээр, Кито хотын төвд байрлах шоронгийн нутаг дэвсгэрээс 55
хоригдол ар гэрийнхэнтэйгээ уулзалдах үеэр оргон зайлжээ. Тэдний хорийг нь цагдаагийнхан баривчилж амжсан ба бусдыг нь эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Харин тэдний хэн нь ч аюултай гэмт хэрэгтний ангилалд ороогүй хэмээн сайд баталсан юм.


















