Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хоригдлуудын хохирлыг барагдуулжээ

Хүний эрхийн үндэсний комисс гурван иргэнийг төлөөлөн Хөвсгөл, Хэнтий аймгийн сум дундын болон нийслэлийн Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоригдлуудын хохирлыг барагдуулжээ
Хоригдлуудын хохирлыг барагдуулжээ. Зураг: МҮОНРТ

Хүний эрхийн үндэсний комисс гурван иргэнийг төлөөлөн Хөвсгөл, Хэнтий аймгийн сум дундын болон нийслэлийн Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Эдгээр иргэн эрүүгийн хэрэгт хууль бусаар шалгагдсаны улмаас хохирсон байна.

Иймээс иргэдэд учирсан хохирол болон илүү хугацаагаар ял эдэлсэн хохиролд нийтдээ 358 сая орчим төгрөгийг нэхэмжилжээ.

Шүүх уг нэхэмжлэлийг хэлэлцээд, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасны дагуу Засгийн газрын нөөц сангаас 111 гаруй сая төгрөгийг гаргаж хохирогчдод олгуулжээ.

Хуваалцах