Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хорих 415 дугаар анги гар утасны зөрчил ихтэй

Нийслэлийн прокурорын туслах, ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтсийн дарга Д.Отгонбаяр, хяналтын прокурор М.Батжаргал, Л.Цогтхүү нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Мааньт” дахь хорих 415 дугаар ангид ял эдлэж байгаа ялтнуудын харуул хамгаалалт болон ялтанд үзлэг нэ

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хорих 415 дугаар анги гар утасны зөрчил ихтэй
Хорих 415 дугаар анги гар утасны зөрчил ихтэй. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн прокурорын туслах, ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтсийн дарга Д.Отгонбаяр, хяналтын прокурор М.Батжаргал, Л.Цогтхүү нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Мааньт” дахь хорих 415 дугаар ангид ял эдлэж байгаа ялтнуудын харуул хамгаалалт болон ялтанд үзлэг нэгжлэг хийх ажиллагаа, ял эдлэлтийн байдлыг газар дээр нь очиж шалгажээ.

Шалгалтаар тус анги нь үзлэг, нэгжлэгийг шаардлагын түвшинд хийдэггүй, үзлэг, нэгжлэгээр хураан авсан эд зүйлийг зохих журмын дагуу шийдвэрлэдэггүй, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зохиосон ажил хангалтгүй, гар утасны зөрчил ихтэй, хорих ангийн хориотой бүсийг зохих журмын дагуу байгуулаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Шалгалтын дүнг Нийслэлийн прокурорын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.

Илэрсэн зөрчил дутагдлын талаар тус хорих ангийн бие бүрэлдэхүүнийг оролцуулан хурал хийж хойшид анхаарч ажиллах ажлуудын талаар тодорхой үүрэг чиглэл өгч ажиллажээ.

Түлхүүр үг:шалгалт
Хуваалцах