Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хорих анги дахь хүүхдүүд эцэг, эхтэйгээ уулзана

Хорих ангид хүмүүжиж байгаа хүүхдүүд өнөөдөр эцэг, эхтэйгээ уулзах эрх эдэлнэ. Тодруулбал, ШШГЕГ-ын харьяа Хүүхдийн хорих 411 дүгээр анги нээлттэй ажиллаж, хүмүүжигч хүүхдүүдийг эцэг, эхтэй нь уулзуулах юм байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хорих анги дахь хүүхдүүд эцэг, эхтэйгээ уулзана
Хорих анги дахь хүүхдүүд эцэг, эхтэйгээ уулзана. Зураг: МҮОНРТ

Хорих ангид хүмүүжиж байгаа хүүхдүүд өнөөдөр эцэг, эхтэйгээ уулзах эрх эдэлнэ. Тодруулбал, ШШГЕГ-ын харьяа Хүүхдийн хорих 411 дүгээр анги нээлттэй ажиллаж, хүмүүжигч хүүхдүүдийг эцэг, эхтэй нь уулзуулах юм байна.

Мөн хорих ангийн хүсэлтээр 11.00 цагаас Хүүхдийн номын ордон, МЗЭ-ийн дэргэдэх Залуу Зохиолчдын нэгдлээс хамтран тус хорих ангид очиж уулзалт хийхээр болжээ.

Дашрамд дурдахад, Хүүхдийн номын ордны “Зөөврийн номын сан” 411 дүгээр хорих ангитай хамтран ажиллаад хоёр жил болж байгаа бөгөөд 45 хоногт нэг удаа багц ном хүргэн өгч, хүүхдүүдэд ном унших боломжийг олгодог аж.

Түлхүүр үг:Хорих ангийн багачууд эцэг эхтэйгээ уулзана
Хуваалцах