Хорих ангийн дарга нар солигдлоо
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга нарын зөвлөлийн ээлжит хуралдаан болж дугаар хорих ангийн дарга нарыг шинээр томилжээ.
Мэдээллийн алба

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга нарын зөвлөлийн ээлжит хуралдаан болж дугаар хорих ангийн дарга нарыг шинээр томилжээ.
Тодруулбал, 12 сарын 9-ний өдрөөс хорих 429 дүгээр ангийн дарга, хурандаа Д.Ганхуягийг албан тушаалаас чөлөөлж хорих 407 дугаар ангийн даргаар томилов. Барилга ашиглалтын өмнөх захиргааны дарга хурандаа Б.Лхагвасүрэнг хорих 429 дүгээр ангийн даргаар, Төв аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хурандаа Ц.Болдыг хорих 407 дугаар ангийн үйлдвэр эрхэлсэн дэд даргаар тус тус томилжээ.
Мөн Тогтоол гүйцэтгэх газрын тоо бүртгэлийн тасгийн дарга, ахмад Н.Түвшинжаргалыг албан тушаалаас нь чөлөөлж, Төв аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны даргаар томилох шийдвэр гаргажээ.


















