Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хорих ангийн дэргэдэх ЕБС хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хүүхдийн 411 дүгээр хорих ангийн дэргэдэх 110 дугаар бүрэн дунд сургуулийн хүүхдүүд хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хорих ангийн дэргэдэх ЕБС хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ
Хорих ангийн дэргэдэх ЕБС хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ. Зураг: МҮОНРТ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хүүхдийн 411 дүгээр хорих ангийн дэргэдэх 110 дугаар бүрэн дунд сургуулийн хүүхдүүд хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ.

Энэ өдөр эрх нь хязгаарлагдсан хүүхдүүд өөрсдийнхөө сурсан мэдсэн авьяас, урлагийн үзүүлбэрүүдээ үзүүллээ. Нээлтэд хорих 411 дүгээр ангийн удирдлагууд болон хамтарч ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, мөн Хүүхдийн төлөө үндэсний газрын “Хүүхэд хамгаалал үйлчилгээний газар”-ын дарга Б.Жавзанхүү хүрэлцэн ирж хүүхдүүдэд сэтгэлийн үг хэлж шинэ хичээлийн жилд нь амжилт хүслээ.

Өнөөдрийн байдлаар тус хорих ангид 40 хүүхэд хүмүүжиж байна. Мөн эдгээр хүүхэд ерөнхий эрдмийн хичээлд хамрагдахын зэрэгцээ ногоо тарих, талх, нарийн боовны мэргэжлийн сургалтад хамрагдаж байна.

Хуваалцах