Хорих ангийн хүүхдүүд хөгжмийн танхимтай боллоо
Хорих 411 дүгээр ангиас эдгээр бэлэн хөгжмийн зэмсгүүдэд түшиглэн хөгжмийн сургалтын танхим байгуулж байгаа бөгөөд сургалтыг БШУЯ-ны харьяа Бага боловсролын туршилтын багийн гишүүн, морин хуурын багш Ю.Дэлгэрнасан, морин хуурын багш Б.Мягмарсүрэн нар зохион байгуулахаар болсон байна.
Мэдээллийн алба

БШУЯ-наас Насанд хүрээгүйчүүдийн хорих 411 дүгээр ангийн хүмүүжигчдэд үндэсний соёл, өв уламжлалаа дээдлэн өвлүүлэх, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, гоо зүйн хүмүүжил олгох зорилгоор 20 морин хуур, 20 сургалтын сандал, хуур хөглөх давирхай зэргийг бэлэглэжээ. Тус хөгжмийн зэмсгүүд нь нийт 5 сая гаруй төгрөгний өртөгтэй аж. Хорих 411 дүгээр ангиас эдгээр бэлэн хөгжмийн зэмсгүүдэд түшиглэн хөгжмийн сургалтын танхим байгуулж байгаа бөгөөд сургалтыг БШУЯ-ны харьяа Бага боловсролын туршилтын багийн гишүүн, морин хуурын багш Ю.Дэлгэрнасан, морин хуурын багш Б.Мягмарсүрэн нар зохион байгуулахаар болсон байна.

.png)


















