Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хорих ангиудад 23 гэмт хэрэг гарчээ

Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтсээс нийслэл, дүүргийн прокурорын газруудын харьяа хорих анги болон баривчлах байрнуудад өнгөрсөн онд гарсан гэмт хэргийн талаарх судалгааг хийхэд нийтдээ 23 гэмт хэрэг гарсан байжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хорих ангиудад 23 гэмт хэрэг гарчээ
Хорих ангиудад 23 гэмт хэрэг гарчээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтсээс нийслэл, дүүргийн прокурорын газруудын харьяа хорих анги болон баривчлах байрнуудад өнгөрсөн онд гарсан гэмт хэргийн талаарх судалгааг хийхэд нийтдээ 23 гэмт хэрэг гарсан байжээ.

Гэмт хэргүүдийг ангилж үзвэл хүнд гэмт хэрэг тав, хүндэвтэр гэмт хэрэг 11, хөнгөн гэмт хэрэг долоо гарсан байна. Эдгээрээс долоон хэргийг хэрэгсэхгүй болгож, есөн хэргийг шүүхээр шийдвэрлэж, зургаа нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж, нэг хэрэг шүүхийн шатанд шийдвэрлэгдээгүй байгаа гэнэ.

Хорих ангиудад гарсан дээрх гэмт хэргүүд нь ялтны харуул хамгаалалтанд тавих хяналт сул, шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын ажлын хариуцлага хангалтгүй, ялтны дунд зохиох сургалт, хүмүүжил, нийгэмшүүлэх ажил шаардлагын хэмжээнд хүрэхгүй байгаатай холбоотой гэж албаныхан үзэж байгаа ажээ.

Хуваалцах