Хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй иргэдийг шинжилгээнд хамрууллаа
Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст захиргааны хяналтанд байдаг хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй 112 иргэнийг шинжилгээнд оруулжээ.
ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст захиргааны хяналтанд байдаг хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй 112 иргэнийг шинжилгээнд оруулжээ. Цагдаагийн Ерөнхий газрын даргын 352 дугаар тушаалын дагуу "Генетикийн мэдээллийн санд дээж өгөх" ажиллагааг шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний хэлтсийн биологийн лаборант дэд ахлагч С.Баттогтох хийсэн байна.
Хуваалцах


















