Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хорио цээрийн бүсэд ажиллаж буй албан хаагчдад тусламж үзүүллээ

Төв аймгийн Баян, Баянцагаан, Баянжаргалан, Мөнгөнморьт, Баянхангай зэрэг суманд малын гоц халдварт цэцэг болон шүлхий өвчний дэгдэлттэй байгаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хорио цээрийн бүсэд ажиллаж буй албан хаагчдад тусламж үзүүллээ
Хорио цээрийн бүсэд ажиллаж буй албан хаагчдад тусламж үзүүллээ. Зураг: МҮОНРТ

Төв аймгийн Баян, Баянцагаан, Баянжаргалан, Мөнгөнморьт, Баянхангай зэрэг суманд малын гоц халдварт цэцэг болон шүлхий өвчний дэгдэлттэй байгаа. Аймгийн Онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагуудаас томилогдсон ажлын хэсэг 15 хяналтын цэгт хяналт, шалгалт, хорио цээрийн дэглэмийг тогтоон ажиллаж байна.Аймгийн Улаан загалмайн хорооноос голомтын бүсэд хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байгаа 50 гаруй албан хаагчид дулаан хөнжил, гудас, хувцас, ариун цэврийн хэрэглэл зэрэг эд материалын тусламжийг үзүүлж аймгийн Онцгой байдлын газарт хүлээлгэн өгчээ.Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Хуваалцах