Хорио цээрийн дэглэмтэй суманд ажиллажээ
Булган аймгийн Могод сумын Үнэгтийн хөндийд оторлон ирсэн Архангай аймгийн Өгийнуур сумын малчин Б.Булган-Очирын хотонд бог малын гоц халдварт цэцэг өвчний шинж тэмдэг илэрч тус сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, найман постод 71 хүн ажиллаж байна.
Мэдээллийн алба

Булган аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга З.Батзориг, Онцгой байдлын газрын дарга Д.Ууганбаяр болон албаны бусад хүн энэ сарын 20-ны өдөр нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцжээ.
Булган аймгийн Засаг дарга хорио цээрийн бүсэд ажиллаж байгаа алба хаагчдад нэн тэргүүнд шаардлагатай байгаа 30 хос эсгий гутал, хоол хүнс, түлш шатахуун, бууны сум зэргийг яаралтай шийдвэрлэхийг Онцгой байдлын газрын даргад үүрэг болгосон байна.
Одоогоор нийт 6573 малд вакцин хийж, Б.Булган-Очирын хотон дахь халдвар авсан бог малыг устгалд оруулж, үнэлгээ хийх ажлыг зохион байгуулж байна.
Аймгийн Онцгой комиссоос Улсын онцгой комисст хөрөнгө санхүүгийн туслалцаа авах талаар хүсэлт уламжилжээ.