Хорионд байгаа иргэдэд туслах аян өрнүүллээ
Одоогийн байдлаар тус суманд нийт 36 айлд халдварын голомт үүссэн бөгөөд 270 гаруй малыг устгасан байна.
Мэдээллийн алба

Мал амьтны гоц халдварт шүлхий өвчин үүссэнтэй холбогдуулан Хэнтий аймгийн Галшар суманд хөл хорио тогтоогоод байгаа. Тус суманд хорио цээр тогтоосонтой холбогдуулан Хэнтий аймгийн иргэд Галшар сумын иргэдэд туслах халуун сэтгэлийн аянг өрнүүлжээ. Одоогийн байдлаар тус суманд нийт 36 айлд халдварын голомт үүссэн бөгөөд 270 гаруй малыг устгасан байна. Тиймээс хорио цээрт байгаа нутгийн иргэдэд сэтгэл санаа болон эд материалын дэмжлэг үзүүлэх зорилгоор Чингис хотын нийт албан байгууллага болон иргэд энэхүү сайн үйлсийн аянд нэгдэж байгаа ажээ. Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Н.Базархандын яриаг хүргэе.


















