Хориотой хүнсний хор уршгийн талаар сургалт явуулж байна
Хэрэглэгчийн боловсрол төв” хүүхэд эрхэм хэрэглэгч хаан уриан дор гар зургийн уралдаан болон график сургалтыг зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

Хөвсгөл аймгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс “Хэрэглэгчийн боловсрол төв”-ийг нээгээд жил гаруй болжээ. Хэрэглэгчдэд хэрэглээний боловсрол, хэвшил, зөв дадал олгох зорилго бүхий тус төвийн үйл ажиллагаанд өнгөрсөн хугацаанд 18 сум, ЕБС-ийн 2000 сурагч хамрагджээ.
Мөн худалдаа эрхлэгчдэд хэрэглээний зөв боловсрол олгоход ихээхэн анхаарч ажиллан мянга мянган хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нөлөө үзүүлдэг аж.
Ойрын өдрүүдэд “Хэрэглэгчийн боловсрол төв” хүүхэд эрхэм хэрэглэгч хаан уриан дор гар зургийн уралдаан болон график сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтаар сурагчдад хэрэглээний зөв хэвшил дадал бий болгох, мөн хориотой хүнсний танилцуулга, хорт үр дагаварыг үзүүлэн дээр харуулан сэрэмжлүүлж байна.


















