Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хорлоо эмээд тусласан залууст хүндэтгэл үзүүлэв

"Бөмбөгөр" худалдааны төвийн худалдаачдад халуун цай зарж, амьдардаг 90 настай С.Хорлоо эмээд туслах аян өнгөрөгч 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхэлсэн билээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хорлоо эмээд тусласан залууст хүндэтгэл үзүүлэв
Хорлоо эмээд тусласан залууст хүндэтгэл үзүүлэв. Зураг: МҮОНРТ

"Бөмбөгөр" худалдааны төвийн худалдаачдад халуун цай зарж, амьдардаг 90 настай С.Хорлоо эмээд туслах аян өнгөрөгч 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхэлсэн билээ. Энэхүү сайн үйлсийн аянг "Монгол тусгал залуучуудын нэгдэл" ТББ-ын залуус өрнүүлсэн. Тэд С.Хорлоо эмээг шинэ өргөөтэй болох үйлсийг амжилттай биелүүлж, энэ сарын 6-нд шинэ байшингийн түлхүүрийг гардуулан өгсөн.

Тэгвэл өнөөдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ "Монгол тусгал залуучуудын нэгдэл" ТББ-ын залуусын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Мөн энэ үеэр тус төрийн бус байгууллагын тэргүүн Б.Ням-Эрдэнэ, гишүүн Ц.Сувд-Эрдэнэ нарт Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Жуух бичиг гардуулан өгч, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.

Хуваалцах