Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хорооллын эцэст зам хаах хуваарь

III, IV хорооллын эцсийн уулзварыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд энэ долоо хоногийн бүтэн сайн өдөр буюу 8 сарын 18-наас 21-нийг хүртэл уулзварын урд хэсгийг хааж, асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэх юм. Мөн энэ сарын 21-нээс 26-ныг хүртэл уулзварын хойд хэсгийг хаана.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хорооллын эцэст зам хаах хуваарь
Хорооллын эцэст зам хаах хуваарь. Зураг: МҮОНРТ

III, IV хорооллын эцсийн уулзварыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд энэ долоо хоногийн бүтэн сайн өдөр буюу 8 сарын 18-наас 21-нийг хүртэл уулзварын урд хэсгийг хааж, асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэх юм. Мөн энэ сарын 21-нээс 26-ныг хүртэл уулзварын хойд хэсгийг хаана.

“Гудамж” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй хотын төвийн 33 уулзварыг өргөтгөн шинэчлэх ажлын нэг болох уг уулзварын зураг төслийг “Ти Ай Би” ХХК боловсруулж, зам барилгын ажлыг “Пабликроуд” ХХК гүйцэтгэж байна.

Уулзварыг шинэчилснээр бүх чиглэлийн зорчих хэсгүүд нь өргөн болж, нэвтрүүлэх чадвар нэмэгдэхээс гадна явган зорчигчийн зориулалтын зам, зохих тэмдэг тэмдэглэгээ, орчны бусад тохижилт сайжирч, хөдөлгөөний зөв зохион байгуулалттай болох юм.

Түлхүүр үг:Зам хаах33 уулзвар
Хуваалцах