Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлэг хүртэлх авто замыг хаана

Нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Баянгол дүүрэг, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх 1 км авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд төлөвлөгөөт ажлын хуваариар тус авто замын урд талын эгнээ буюу баруунаас зүүн тийш зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын 21-н

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлэг хүртэлх авто замыг хаана
Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлэг хүртэлх авто замыг хаана. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Баянгол дүүрэг, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх 1 км авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд төлөвлөгөөт ажлын хуваариар тус авто замын урд талын эгнээ буюу баруунаас зүүн тийш зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын 21-ний 23.00 цагаас эхлэн 25-ны 23.00 цаг хүртэл түр хязгаарлаж, авто замын зорчих хэсгийн хучилтын ажлыг гүйцэтгэнэ.

Энэхүү хугацаанд тээврийн хэрэгсэл авто замын хойд талын эгнээгээр сөрөг хөдөлгөөнтэй зорчих юм. Тус замын урсгал тус бүр нь 3 эгнээтэй нийт 18 метр өргөн болох бөгөөд гүйцэтгэгчээр “Наранбулаг Хан” ХХК 2017 оны зургаадугаар сарын 5-наас 2017 оны есдүгээр сарын 10-ны хооронд хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж байна гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Хуваалцах