Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хорооны тодорхойлолтыг иргэд үнэгүй авна

Авлигатай тэмцэх газраас төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудын анхан шатны нэгжүүдүүдэд ажиллах явцад илэрсэн хууль бус төлбөр хураамж, хуулиар зөвшөөрөгдөөгүй хандив авах явдлыг таслан зогсоох арга хэмжээг шат дараалалтай авч хэрэгжүүлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хорооны тодорхойлолтыг иргэд үнэгүй авна
Хорооны тодорхойлолтыг иргэд үнэгүй авна. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газраас төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудын анхан шатны нэгжүүдэд ажиллах явцад илэрсэн хууль бус төлбөр хураамж, хуулиар зөвшөөрөгдөөгүй хандив авах явдлыг таслан зогсоох арга хэмжээг шат дараалалтай авч хэрэгжүүлж байна.

Тухайлбал, Баянзүрх дүүрэгт авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хүрээнд тус дүүргийн 27 хороонд иргэдэд оршин суугаа хорооны тодорхойлолтыг 100 төгрөгөөр олгож байгааг тогтоож, таслан зогсоох шаардлагаа тавьжээ. Үүний үр дүнд Засаг даргын Тамгын газраас 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн хороодын Засаг дарга нарт тодорхойлолтыг төлбөргүй болгох шийдвэрээ хүргүүлсэн байна.

Түлхүүр үг:Хорооны тодорхойлолт
Хуваалцах