Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хорооны цогцолбор барилгыг ашиглалтад орууллаа

БГД-ийн 9 дүгээр хорооны цогцолбор барилгыг ашиглалтад орууллаа. Ингэснээр тус хорооны 8300 гаруй иргэн төрийн үйлчилгээг тав тухтай, нэг цэгээс авах боломж бүрдэж байна.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хорооны цогцолбор барилгыг ашиглалтад орууллаа
Хорооны цогцолбор барилгыг ашиглалтад орууллаа. Зураг: МҮОНРТ

БГД-ийн 9 дүгээр хорооны цогцолбор барилгыг ашиглалтад орууллаа. Ингэснээр тус хорооны 8300 гаруй иргэн төрийн үйлчилгээг тав тухтай, нэг цэгээс авах боломж бүрдэж байна.

Хорооны цогцолборт цагдаагийн хэсэг байрлаж иргэдэд шуурхай үйлчлэх бөгөөд ахмадын чөлөөт цагаа өнгөрүүлэх төвийг байгууллаа.

Барилга дөрвөн давхар бөгөөд В1 давхарт чийрэгжүүлэлтийн өрөө, цагдаагийн өрөөг шийджээ.

Харин нэгдүгээр давхарт хэсгийн ахлагч нар ажиллах бол хоёрдугаар давхарт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх юм. Гуравдугаар давхарт чийрэгжүүлэлтийн өрөө, сэргээн засах эмчилгээний өрөө, сувилагч нарын өрөө, ариутгалын өрөөг шийдсэн бол дөрөвдүгээр давхарт хүүхэд хөгжлийн өрөө байх юм.

Тус ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Эй ди констракшн” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэв.

Хуваалцах