Хоросолыг цайрын бэлдмэлтэй хослуулан хэрэглэхийг зөвлөжээ
Ингэж бага осмостой хоросолыг цайрын бэлдмэлтэй хослуулан хэрэглэснээр цочмог суулгалтын үргэлжлэх хугацаа 15 хувиар, ужиг суулгалтын үргэлжлэх хугацаа 24 хувиар, ужиг суулгалтаар нас барах, эмчилгээ таарахгүй байх нь 42 хувиар буурдаг болохыг тогтоосон байна.
Мэдээллийн алба

НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ-аас бага осмостой хоросол буюу шингэн сэлбэх давсыг цайрын бэлдмэлтэй хослуулан хэрэглэхийг зөвлөжээ. Ингэж бага осмостой хоросолыг цайрын бэлдмэлтэй хослуулан хэрэглэснээр цочмог суулгалтын үргэлжлэх хугацаа 15 хувиар, ужиг суулгалтын үргэлжлэх хугацаа 24 хувиар, ужиг суулгалтаар нас барах, эмчилгээ таарахгүй байх нь 42 хувиар буурдаг болохыг тогтоосон байна.
Түүнчлэн бага осмостой хорослыг хэрэглэснээр судсаар шингэн сэлбэх хэрэгцээ багасах, суулгалтаар өтгөн гадагшлалт 20 хувиар буурдаг байна. Мөн уусмалтай хамт цайрыг 10-14 хоногийн турш урьдчилан сэргийлэх зорилготой уулгаснаар дараагийн 2-3 сардаа хүүхдийн өвчин тусах эрсдэл буурах бөгөөд суулгалтыг 34%-иар, хатгалгааг 26%-иар тус тус бууруулдаг болох нь тогтоогджээ.
Энэ талаар Монголын эмийн үйлдвэрүүдийн технологич, мэргэжилтнүүдэд Хоросол эмийн шинэ найрлага, технологийн заавар болон цайртай хамт хэрэглэхийн ашиг тусыг танилцуулах сургалтыг өчигдөр ЭМСЯ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран зохион байгуулжээ.
Эх сурвалж: ЭМСЯ


















