Хорт хавдрыг даван гарсан охидууд уламжлалт уулзалтаа цахимаар хийжээ
Эдгээр бяцхан охидын нэрийг Лорен Глинн, Мккинли Мур, Эвэлинн Лучано, Хлоя Грэмс гэдэг. Тэд Флорида мужийн Сент Питерберг хот дахь Жон Хопкинскийн нэрэмжит хүүхдийн эмнэлэгт анх 7 настай байхаасаа танилцаж нөхөрлөсөн охид.
Мэдээллийн алба

Гэхдээ тэд хорт хавдрыг ялан гарахын төлөө тэмцэж өвдөж шаналж, уйлж байхдаа танилцацгаасан. Харин тэд 2016 оноос хойш жил бүр алтлаг өнгийн тютюгаар ижилсэн ялан дийлэгсэд гэсэн бичигтэй богино цамц өмсөн аюулт өвчнийг даван гарснаа тэмдэглэж заншжээ.

Харин энэ онд тэд 5 дахь уулзалтаа хийх гэсэн тэдний хүсэлд "COVID-19" цар тахал саад учруулсан учир ээжүүд нь цахим уулзалт санаачилсан байна. Охид цахимаар бие биедээ эрүүл энхийг хүсэцгээн, өнгөрсөн жилийн уулзалтаас хойш амьдралд нь гарсан өөрчлөлтүүдээ хуваалцацгаажээ. Тэдний итгэл найдвар, их хүчийг олон өвчтэй хүүхдүүдэд бэлэглэх энэ бичлэгийг ээжүүд нь олон нийтийн сүлжээгээр түгээснийг олон сая хүн үзсэн байна.