Хорт хавдрын өвчлөл өссөөр байна
Хорт хавдрын өвчлөл сүүлийн 10 жил дараалан өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд тэр дундаа, элэг, ходоод, улаан хоолой, уушиг, умайн хүзүүний хорт хавдар манай улсад зонхилж байна гэж Хавдар судлалын үндэсний төвийн Эрдэм шинжилгээ, сургалт эрхэлсэн дэд захирал Г.Пүрэвсүрэн мэдээллээ.
Мэдээллийн алба

Хорт хавдар гэнэт бий болдоггүй, дийлэнх тохиолдолд аажмаар үүсдэг учраас хүн бүр өөрийн эрүүл мэнддээ анхаарч, үзлэг шинжилгээнд тогтмол хамрагдаж байвал урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой аж.