Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хорт утаа ихтэй 94 тээврийн хэрэгсэл илэрчээ

Нийтийн тээврийн хэрэгслүүдэд утааны шалгалт хийлээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хорт утаа ихтэй 94 тээврийн хэрэгсэл илэрчээ
Хорт утаа ихтэй 94 тээврийн хэрэгсэл илэрчээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн тээврийн газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/71 дүгээр тушаалаар баталсан “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний автотээврийн хэрэгслүүдийн хорт утаа ялгаралтын хэмжээг шугам замд шалгах тухай” удирдамжийн дагуу тус газраас 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 11 дүгээр сарын 21-ны өдрийг хүртэл Автотээврийн хяналтын улсын байцаагч нар, Техникийн үзлэг, оношилгооны төвийнинженерүүд хамтран “Дизель хөдөлгүүртэй автомашины утааны тортогжилтын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга” MNS 5014:2009 Улсын стандартын үзүүлэлт шаардлагыг хэрхэн хангаж байгаа талаар нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж буй 18-н аж ахуйн нэгж, байгууллагын 436 их багтаамжийн автобусанд шалгалт хийлээ. Шалгалтаар хорт утаа ихтэй 94 автотээврийн хэрэгслийг нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллуулсан зөрчил илрээд байна.

Иймд зөрчил гаргасан 6 аж ахуйн нэгж, байгууллагад Автотээврийн хяналтын улсын байцаагчийн зөрчил арилгуулах тухай хугацаатай албан шаардлага хүргүүлж, 5 аж ахуйн нэгж, байгууллагын удирдах албан тушаалтан болон инженер техникийн ажилтан, 2 жолооч, нийт 7 албан хаагчдад тус бүр торгууль, шийтгэвэрийн арга хэмжээг тооцон цаашид зөрчилгүй ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, албан шаардлагын биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.

Эх сурвалж: Нийтийн тээврийн газар

Хуваалцах