Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хортон шавж устгахад 1.9 тэрбум төгрөг төсөвлөжээ

Өнөөдрийн байдлаар нийт талбайн 70 гаруй хувьд хортон шавж устгаад байна. Энэ жил 15 аймгийн 90 гаруй сумын хоёр сая га талбайд тандалт хийгээд 121 мянган га талбайд заавал устгал хийх шаардлагатай гэж үзжээ.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хортон шавж устгахад 1.9 тэрбум төгрөг төсөвлөжээ
Хортон шавж устгахад 1.9 тэрбум төгрөг төсөвлөжээ. Зураг: МҮОНРТ

Өнөөдрийн байдлаар нийт талбайн 70 гаруй хувьд хортон шавж устгаад байна. Энэ жил 15 аймгийн 90 гаруй сумын хоёр сая га талбайд тандалт хийгээд 121 мянган га талбайд заавал устгал хийх шаардлагатай гэж үзжээ.

Үүний дагуу тавдугаар сараас эхлэн Хөвсгөл, Хэнтий, Булган, Сэлэнгэ, Төв, Завхан, Увс аймаг болон нийслэлийн ногоон бүсэд хийж буй хортон шавж устгах ажил есдүгээр сард дуусна. Хортон шавж устгах ажилд улсын төсвөөс 1.9 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Ойн хортонг устгахгүй гурван жил болсон тохиолдолд хорхойд идэгдсэн мод ургахаа больдог тул болж өгвөл жил бүр устгах шаардлагатай байдаг гэнэ. Гэхдээ манай улс хор хэрэглэхээс татгалзаж, биологийн аргыг сонгохыг илүүд үзэж байгаа гэнэ. Энэ жил гэхэд хортон устгах талбайн 50 хувьд физик- механикийн арга хэрэглэжээ.

Түлхүүр үг:хортон шавж
Хуваалцах