Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хортон шавжаар бохирдсон жимсийг устгалаа

Шалгалтаар худалдан борлуулж буй хасарваань жимс болон сав баглаа боодол нь хортон шавьжаар бохирдсон нь тогтоогдлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хортон шавжаар бохирдсон жимсийг устгалаа
Хортон шавжаар бохирдсон жимсийг устгалаа. Зураг: МҮОНРТ

Иргэний гаргасан гомдол, мэдээллийн дагуу 2020 оны наймдугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Алтжин санаа” ХХК-ийн “Алтжин” худалдааны төвийн 1557 тоот лангуу дээр шавжтай /амьд / хасарваань жимс борлуулж байсан иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар худалдан борлуулж буй хасарваань жимс болон сав баглаа боодол нь хортон шавьжаар бохирдсон нь тогтоогдлоо. Илэрсэн зөрчилд нь Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шийтгэл оногдуулж, хураан авч устгаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж ажиллалаа.

Эх сурвалж: НМХГ

Хуваалцах