Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хорват улсад сонгуулийн дүн гарлаа

Өчигдөр Хорват улсад парламентын сонгуулийн санал хураалт боллоо. Намууд 10 тойрогт парламентын 151 суудлын төлөө өрсөлдсөн байна. Санал хураалтын тооллогын дүнгээр

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хорват улсад сонгуулийн дүн гарлаа
Хорват улсад сонгуулийн дүн гарлаа. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Хорват улсад парламентын сонгуулийн санал хураалт боллоо. Намууд 10 тойрогт парламентын 151 суудлын төлөө өрсөлдсөн. Санал хураалтын тооллогын дүнгээр сөрөг хүчний “Хорватын ардчилсан холбоо” нам хамгийн олон буюу 60 суудал авсан бол “Социал-демократ” нам тэргүүтэй эвсэл 50 суудал авсан дүнгээр удаалжээ. “Хорватын ардчилсан холбоо” консерватив үзэлт нам хэдийгээр сонгуульд ялалт байгуулсан ч засгийн газар дангаар байгуулах босго буюу 75-аас дээш суудал авч чадаагүй, иймээс бусад нам эвсэлтэй хамтран эвслийн засгийн газар байгуулахаар болж байна.

Хорват улс цаашид дүрвэгч цагаачдын талаар ямар бодлого баримтлах вэ? гэдэг асуулт энэ удаагийн сонгуулиар олны анхаарлыг хамгийн их татаж байлаа. Асуудлыг шийдвэрлэх эрс ялгаатай арга, алхам санал болгосон улс төрийн хоёр нам эвсэл ойролцоо тооны суудал авсан нь хорватчууд дүрвэгч цагаачдын асуудлаар хагаралдсан байр суурьтай байгааг харууллаа гэж ажиглагчид дүгнэж байна. Энэ он гарсаар 320 орчим мянган дүрвэгч цагаач Хорватын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөөд байна. Цагаач, дүрвэгчдийн энэ урсгалыг зохицуулахад Хорват өдөрт 284 мянган америк доллар зарцуулж байна гэж тус улсын дотоод хэргийн сайд мэдэгдээд байгаа юм.

Хуваалцах