Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хорватын Авлигын эсрэг зөвлөл нь шүүхтэй ижил төстэй чиг үүрэг гүйцэтгэдэг

Авлигын эсрэг стратегийн хэрэгжилтэд хяналт тавих үндэсний зөвлөл Худалдан авах ажиллагаанд хяналт тавих Төрийн хорооны үйл ажиллагааны тухай шинэ хуулийн төсөлд авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хорооны гишүүдийн эрх,

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хорватын Авлигын эсрэг зөвлөл нь шүүхтэй ижил төстэй чиг үүрэг гүйцэтгэдэг
Хорватын Авлигын эсрэг зөвлөл нь шүүхтэй ижил төстэй чиг үүрэг гүйцэтгэдэг. Зураг: МҮОНРТ

Авлигын эсрэг стратегийн хэрэгжилтэд хяналт тавих үндэсний зөвлөл Худалдан авах ажиллагаанд хяналт тавих Төрийн хорооны үйл ажиллагааны тухай шинэ хуулийн төсөлд авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хорооны гишүүдийн эрх, үүргийг тодорхой заасан зүйл заалтуудыг нэмж оруулах саналыг гаргасан байна.

Хорват улсын Худалдан авах ажиллагаанд хяналт тавих Төрийн хороонд сонгон шалгаруулалтаар бус томилогддог албан тушаалтнууд ажилладаг юм байна. Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар хорооны гишүүдийг төрийн албан хаагч гэж үздэггүй бөгөөд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш нэг жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцож болдоггүй зохицуулалттай гэж хорооны Горан Матисик хэлжээ.

Тус хороо нь нийт 25 зүйлтэй хууль батлагдсантай холбогдон 2003 онд байгуулагдсан байна. Шүүхтэй ижил төстэй чиг үүрэг гүйцэтгэдэг хэдий ч тэдний үйл ажиллагааг 80 зүйл заалт зохицуулдаг учраас эрх зүйн зохицуулалт тун тааруу байгаа гэж тэр нэмж хэлсэн байна.

Хуваалцах