Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хошууч Ц.Дэлгэр “Аймгийн 9 алдартан”-ы нэг боллоо

Архангай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын захирагч, хошууч Ц.Дэлгэр сар шинийн босгон дээр “Аймгийн 9 алдартан”-ы нэгээр шалгарлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хошууч Ц.Дэлгэр “Аймгийн 9 алдартан”-ы нэг боллоо
Хошууч Ц.Дэлгэр “Аймгийн 9 алдартан”-ы нэг боллоо. Зураг: МҮОНРТ

Архангай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын захирагч, хошууч Ц.Дэлгэр сар шинийн босгон дээр “Аймгийн 9 алдартан”-ы нэгээр шалгарлаа. Тэрбээр Онцгой байдлын байгууллагад 18 дахь жилдээ ажиллаж байна. Анх гал сөнөөгчөөр ажлын гараагаа эхлүүлж, Гал түймэр унтраах, аврах 51, 52 дугаар ангид салааны захирагч, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчаар ажиллаж байгаад 2013 оноос өнөөг хүртэл Эрэн хайх аврах салбарын захирагчаар ажиллаж байгаа юм.

Ажиллах хугацаандаа 167 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэн 88 хүний амь нас, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 980 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан гэж Архангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах