Хосууд чавх харваж өрсөлдөв
БНХАУ-ын баруун өмнөд Сычуань мужид хосуудын дунд зохион байгуулдаг чавх харвах тэмцээн амжилттай болж өндөрлөжээ.
Мэдээллийн алба

БНХАУ-ын баруун өмнөд Сычуань мужид хосуудын дунд зохион байгуулдаг чавх харвах тэмцээн амжилттай болж өндөрлөжээ.
Уламжлал болсон тус тэмцээн энэ жилийн хувьд энэ сарын 16-нд болсон бөгөөд нийт 18 баг өрсөлдөж, цэц мэргэнээ сорьсон байна.

Монголын үндэсний спорт болох нум сум харвахтай ижил төстэй гэж хэлж болох энэ тэмцээнийг Хятадын харваачдын холбооноос зохион байгуулдаг гэнэ.
Энэ жилийн тэмцээний шагналын сан 1000 юань байсан юм.




















