Хосууд угаартаж нас баржээ
Баянзүрх дүүргийн иргэн 20 настай эмэгтэй Б, Чингэлтэй дүүргийн иргэн 22 настай эрэгтэй О нар нь “Верна аксент” маркийн автомашиндаа угаартаж нас барсан хэрэг гарсан байна.
Мэдээллийн алба

Баянзүрх дүүргийн иргэн 20 настай эмэгтэй Б, Чингэлтэй дүүргийн иргэн 22 настай эрэгтэй О нар нь “Верна аксент” маркийн автомашиндаа угаартаж нас барсан хэрэг гарсан байна. Тус хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэсэг шалгаж байгаа бөгөөд хэргийг мэдээлсэн эх сурвалжийн ярьснаар хосууд суудлаа хэвтүүлэн, тэврэлдсэн маягтай угаартсан байжээ. Тэрбээр эхлээд машины дэргэдүүр өнгөрөхдөө хосууд тэврэлдээд унтаж байна гэж бодсон ч хэсэг хугацааны дараа буцаж ирэхэд нь яг хэвээрээ байсан тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна.
Өмнө нь машинаа халаах гэж байгаад угаартаж нас барсан эмгэнэлтэй явдал хэд хэдэн удаа гарч байсныг санаж, үйл хөдлөлдөө хяналттай байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.


















