Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хот байгуулах асуудлаар хэлэлцэнэ

Өнгөрсөн долоо хоногт Багануур, Налайх дүүрэгт хот байгуулах асуудлаар дүүргийн иргэдийн дунд санал асуулга явуулсан билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хот байгуулах асуудлаар хэлэлцэнэ
Хот байгуулах асуудлаар хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн долоо хоногт Багануур, Налайх дүүрэгт хот байгуулах асуудлаар дүүргийн иргэдийн дунд санал асуулга явуулсан билээ. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Багануур, Налайх дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газартай хамтран “Нийслэлийн дүүргүүдэд дагуул хот байгуулах асуудлаар иргэдийн дунд явуулсан санал асуулгын үр дүн, цаашид авах арга хэмжээ”хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ.

Хэлэлцүүлэг энэ сарын 28-ны өдөр буюу маргааш болох бөгөөд хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж, Багануур, Налайх дүүргийн удирдлагууд оролцох юм байна.

Хэлэлцүүлгийн хөтөлбөр:

09:30 - 10:00 Бүртгэл
10:00 - 10:10 Хэлэлцүүлгийг нээж үг хэлэх
/Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл/

10:10-10:20 Багануур дүүрэгт хот байгуулах тухай санал асуулгын үр дүн
/Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Өнөржаргал/

10:20-10:30 Асуулт, хариулт

10:30-10:40 Налайх дүүрэгт хот байгуулах тухай санал асуулгын үр дүн
/Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Ганболд/

10:40-10:50 Асуулт, хариулт

10:50 - 11:10 Багануур, Налайх хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний талаарх танилцуулга
/Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж/

11:10-11:20 Хот байгуулах талаар цаашид авах арга хэмжээ
/Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун/
11:20 - 11:50Асуулт, хариулт

11:50 - 12:00 Хэлэлцүүлгийг хааж үг хэлэх
/Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл/

Хуваалцах