Хот хоорондын нийтийн тээврийн өвөлжилтийн бэлтгэл 70 хувьтай байна
Иргэд зорьсон газартаа эрсдэлгүй хүрэх, тав тухтай зорчих гол баталгаа бол нийтийн тээврийн хэрэгсэл юм.
Мэдээллийн алба

Иргэд зорьсон газартаа эрсдэлгүй хүрэх, тав тухтай зорчих гол баталгаа бол нийтийн тээврийн хэрэгсэл юм. Цаашлаад иргэдийн аюулгүй байдлыг жолооч нар бүрэн хариуцдаг. Тэгвэл ийм өндөр хариуцлага хүлээдэг хот хоорондын нийтийн тээврийн жолооч нарын өвлийн бэлтгэл ямар байна вэ. Эхлээд "Драгон" төв буюу Сонгинохайрхан зорчигч тээврийн төвийн хот хоорондын нийтийн жолооч нартай уулзлаа.
Mongolian National Radio · Сонгинохайрхан зорчигч тээврийн төвийн хот хоорондын нийтийн жолооч нарын яриа
Нийтийн тээврийн хэрэгслийн өвлийн бэлтгэлд техникийн бүрэн бүтэн байдал, шаардлагатай үед ашиглах нөөц эд анги, байнгын бэлэн байдлын багаж хэрэгсэл багтдаг. Мөн хот хоорондын автобусууд жилдээ дөрвөн удаа техникийн үзлэгт хамрагддаг гэж Авто тээврийн хяналтын улсын байцаагч н.Нэргүй хэллээ.
Mongolian National Radio · Авто тээврийн хяналтын улсын байцаагч н.Нэргүй
Улсын хэмжээнд 1000 гаруй тээврийн хэрэгсэл хот хоорондын тээвэрт явдаг. Эдгээр тээврийн хэрэгслийн энэ оны өвөлжилтийн бэлтгэл ажилд Авто тээврийн үндэсний төвөөс хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар өвөлжилтийн бэлтгэл 70 хувьтай гарчээ. Одоогоор бэлтгэл ажлыг бүрэн хангах шаардлага хүргүүлээд байгааг Авто тээврийн үндэсний төвийн Зорчигч тээврийн тасгийн дарга н.Дуламсүрэн хэллээ.
Mongolian National Radio · Авто тээврийн үндэсний төвийн Зорчигч тээврийн тасгийн дарга н.Дуламсүрэн
Техникийн бүрэн бүтэн байдлаа хангасан, мэргэжлийн жолоочтой, 24 цагийн хяналттай, тав тухтай тээврийн хэрэгслээр зорчихыг мэргэжлийн байгууллагууд иргэдэд зөвлөж байна.


















