Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хот хоорондын тээврийн тасалбарыг онлайнаар захиалдаг болжээ

Энэ сарын 7-ноос эхлэн иргэд хот хоорондын автобусны билетийг онлайнаар захиалдаг болжээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хот хоорондын тээврийн тасалбарыг онлайнаар захиалдаг болжээ
Хот хоорондын тээврийн тасалбарыг онлайнаар захиалдаг болжээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 7-ноос эхлэн иргэд хот хоорондын автобусны билетийг онлайнаар захиалдаг болжээ. Тодруулбал, иргэд хөдөө орон нутаг руу хот хоорондын зорчигч тээврийн автобусаар явахдаа заавал авто тээврийн газарт очиж тасалбар бичүүлэх шаардлагагүй болсон юм. Зорчигч тээврийн автобусаар үйлчлүүлдэг иргэд онлайнаар тасалбар захиалахдаа Автотээврийн үндэсний төвийн www.teever.gov.mn сайтын “Тасалбар захиалах” цэс рүү орж явах өдөр болон суудлаа сонгоод захиалгаа идэвхжүүлэх юм байна. Дашрамд сонирхуулахад, онлайн захиалгад хөдөө орон нутгаас гадна Улаан-Үд, Бээжингийн автобусны маршрут бүхий хотуудыг ч хамруулсан байгаа юм.

Хуваалцах