Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хот хоорондын замд тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсэн зөрчил их байна

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас суурин доторх болон хот хоорондын замд тээврийн хэрэгслийн хурдыг алсаас хэмжих багаж ашиглан, хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хот хоорондын замд тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсэн зөрчил их байна
Хот хоорондын замд тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсэн зөрчил их байна. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас суурин доторх болон хот хоорондын замд тээврийн хэрэгслийн хурдыг алсаас хэмжих багаж ашиглан, хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байна.

Өдөртөө дунджаар 20-30 жолооч зөвшөөрөгдсөн хурд хэтрүүлсний улмаас торгуулж байгаа аж. Хурд бол зам тээврийн ослын тэргүүлэх шалтгаан.

Статистикаас харахад аймгийн хэмжээнд өнгөрөгч 2020 болон 2021 онуудад жилд 3 хүн зам тээврийн ослоос үүдэн амь насаа алдсан гэдгийг Дархан-Уул аймаг дахьЗамын цагдаагийн тасгаас анхаарууллаа.

Хуваалцах