Хот хоорондын замын хөдөлгөөнийг хаах тэмдэг, хаалт байрлуулах ажлыг хийж байна
Улсын онцгой комиссоос коронавирусний халдвар тархахаас сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд Сар шинийн баярын өдрүүдэд
Мэдээллийн алба

Улсын онцгой комиссоос коронавирусний халдвар тархахаас сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд Сар шинийн баярын өдрүүдэд буюу 2020 оны хоёрдугаар сарын 23-ны 08:00 цагаас 2020 оны хоёрдугаар сарын 27-ны 08:00 цаг хүртэл хот хоорондын чиглэлийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоох шийдвэрийг гаргасан.
Үүнийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Дотоод Хяналтын Хэлтэс, Тээврийн цагдаагийн алба, Улаанбаатар зам засвар арчлалтын газар хамтран хот хоорондын замын хөдөлгөөнийг хаах тэмдэг, хаалт байрлуулах ажлыг зохион байгуулж байна. Нийт 8 постод хаалт байрлуулахаас одоогоор Өлзийтийн пост, Баруун турууны пост, 61-ийн гарам, Эмээлтийн постонд зам хаах тэмдэг, хаалт байрлуулаад байна.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэн байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлж байгаа учир хулгайн замаар гарч энд тэнд цасанд сууж өөрийгөө болон хамт яваа хүмүүсийнхээ амь насанд эрсдэл учруулахгүй байхыг иргэддээ анхааруулж байна.

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба


















