Хот хоорондын замын хөдөлгөөнийг хаалаа
Улсын онцгой комиссоос коронавирусний халдвар тархахаас сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд сар шинийн баярын өдрүүдэд буюу 2020 оны 02 дугаар сарын 23-ны өглөөний 08:00 цагаас 2020 оны 2 дугаар сарын 27-ны 08:00 цаг хүртэл хот хоорондын чиглэлийн зорчигч тээврий
Мэдээллийн алба

Шинэ коронавируст халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх зорилгоор Цагаан сарын баярын өдрүүдэд буюу 2020 оны 02 дугаар сарын 23-ны 08:00 цагаас 02 дугаар сарын 27-ны өдрийн 08:00 цаг хүртэл хот хоорондын зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлах шийдвэрийг Улсын Онцгой комиссын хуралдаанаар гаргасан.
Тус шийдвэр өнөөдрөөс буюу битүүнээс шинийн 4-ийг хүртэл хамаарах бөгөөд автобус, галт тэрэг, автомашинаар зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


















