Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хот, хөдөө орон нутгийн нэгдсэн систем мэдээллийг бий болгоно

Ерөнхий сайдын Их британи умард Ирландын нэгдсэн вант улсад хийсэн айлчлалын хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, тус улсын Экологи хөгжил, хамгааллын сангийн тэргүүн Питер Хэад нар ухаалаг уян хатан тогтвортой хөгжлийг хамтран хүргэх харилцан ойлголцлын санамж

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хот, хөдөө орон нутгийн нэгдсэн систем мэдээллийг бий болгоно
Хот, хөдөө орон нутгийн нэгдсэн систем мэдээллийг бий болгоно. Зураг: МҮОНРТ

Ерөнхий сайдын Их британи умард Ирландын нэгдсэн вант улсад хийсэн айлчлалын хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, тус улсын Экологи хөгжил, хамгааллын сангийн тэргүүн Питер Хэад нар ухаалаг уян хатан тогтвортой хөгжлийг хамтран хүргэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү сан нь Гадаад болон Хамтын нөхөрлөлийн орнуудын газар, Монгол Улс дахь ИБУИНВУ-ын Элчин сайдын яам болон бусад дэмжлэгээр Улаанбаатар хотод 2013 оны 12 дугаар сараас хот, хөдөө орон нутгийн нэгдсэн систем мэдээлэл бий болгохоор ажиллаж байгаа юм. Уг хэрэгсэл нь хотуудад нөөцийн үр ашиг, цэвэр эрчим хүч, экологи, цэнгэг усны системийг сэргээх, аюулгүй хүнс үйлдвэрлэх, төслүүдэд хөрөнгө оруулах, төлөвлөх боломжийг олгодог байна.

Хот, хөдөө орон нутгийн нэгдсэн систем мэдээллийг бий болгох хүрээнд хотын бүс нутагт урт хугацааны эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлэх төслийг дэмжих, шинэ хот байгуулалт, хөрөнгө оруулалтын сангуудын хөрөнгө оруулалтыг нэгтгэх боломжийг бий болгох юм.

Хуваалцах