Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хот орчимд ачаа тээвэрлэх асуудлыг хэлэлцэнэ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан энэ сарын 20-ны өдөр болно. Хуралдаанаар СХД-ийн нэгдүгээр хорооны "Буянт манал" өрхийн эмнэлгийн хуучин барилга байгууламжийг Хүнс хангамж төв ОНӨААТҮГ-т шилжүүлэх, Хүүхдийн урлан бүтээх төвийн дүрэм батлах тухай, Улиастайн голын эхи

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хот орчимд ачаа тээвэрлэх асуудлыг хэлэлцэнэ
Хот орчимд ачаа тээвэрлэх асуудлыг хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан энэ сарын 20-ны өдөр болно. Хуралдаанаар СХД-ийн нэгдүгээр хорооны "Буянт манал" өрхийн эмнэлгийн хуучин барилга байгууламжийг Хүнс хангамж төв ОНӨААТҮГ-т шилжүүлэх, Хүүхдийн урлан бүтээх төвийн дүрэм батлах тухай, Улиастайн голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар нийслэлийн тусгай хамгаалалтад авах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Мөн нийслэлийн хот дотор болон хот орчимд ачаа тээвэрлэх, зохицуулах журам, Дугуй түгжигч ашиглах журам батлах тухай болон Нийслэлийн ИТХ-ын ээлжит ХYII хуралдааныг зарлах тухай асуудлыг хэлэлцэх юм.

Түлхүүр үг:Хот орчимд ачаа тээвэрлэх асуудлыг хэлэлцэнэ
Хуваалцах